Босоо бичгээрээ тэмдэглэлээ хөтөлье

Монгол бичгийн блогийн загвар татах хувилбар 1.1

Монгол бичгээр яаж блог хөтлөх вэ?

Sep 25, 2014

Монгол бичгээр блог хөтлөх загварыг одоогоор зөвхөн blogspot.com-д ашиглах зориулалттай бэлтгэн гаргалаа. Энэ загварыг монгол бичгийн хөгжлийн тухай ярилцаж байх блогийн нэрээр нэрлэв. Энэхүү "МэргэнГэгээн" нэртэй блогспот загварыг татаж аван архивыг задал,  загварыг яаж идэвхжүүлэх тухай доорх видео хичээлийг даган хийж өөрчилнө үү!

татах - Блогийн загвар

Цаашид загварын өнгө төрхийг өөрчлөн өөр нэрээр нэрлэн гаргаж байх санаа байгаа боловч, шинээр яаж загвар өнгийг өөрчлөх тухай асуулт нь тусдаа том сэдэв учир, үүнд хариулах цаг зав гаргаж чадахгүй болохыг анхаарна уу! Харин монгол бичгээр блог хөтлөхөд учирч байгаа асуудлыг харилцан шийдэхэд аль болох түргэн хариу өгч ажиллах болно. Ойлгомжтой тодорхой асуулт цаг хэмнэнэ гэдгийг сануулъя! Ингээд монгол бичигт зориулсан загвараа амжилттай бэлтгэсэн бол өмнө бичсэн монгол бичгээр хэрхэн бичлэгээ гаргах тухай алхам алхамаар оруулсан бичлэгүүдийг уншин туршиж хичээллэн анхныхаа бичлэгээ зарлаарай. 



Асуух асуултаа аль болох олонд хүртээлтэй байх зорилгоор доорх сэтгэгдэлийн буланд үлдээж байхыг хүсье! Зарим ижил төстэй асуулт болгонд дахин дахин хариулах төвөгтэйг ойлгож тунгаана биз. Ямар нэгэн алдаа, босоогоор хэвлэгдэхгүй, туршилт амжилтгүй болох аваас блогийн холбоосоо асуулттайгаа сэтгэгдэлийн буланд орхино уу!

Монгол бичгээр блог хөтөлцгөөе. Харилцан блог хаягаа солилцож, блогоо үр ашигтай хэрэглэе.

No comments:

Post a Comment