Босоо бичгээрээ тэмдэглэлээ хөтөлье

Монгол бичгийн блогийн загвар татах хувилбар 1.1

Монгол бичгээр блог хөтлөх, оршил

Sep 12, 2014
Responsive image

Блогын тухай товчхон

Өөрийн үзэл бодол, уран бүтээл, ажил мэргэжлийн холбоотой төсөл, өөрийн мэдлэгээ бусадтай хуваалцах, өөрийгөө бусдад таниулах илэрхийлэх хамгийн шилдэг арга бол блог хөтлөх явдал билээ. Бусад фэйсбүүк, твиттер, гүүгл+ зэрэг нийгмийн сүлжээгээр нөхөгдөж чаддаггүй ихэнх боломжийг блогоор бүтээх боломжтой. Доор хэдхэн давуу талуудыг жагсаав. Танд таалагдах нь уу.

  • Бусдад мэдлэгээрээ туслах
  • Өдрийн тэмдэглэл хөтлөх
  • Сонирхол зорилгын дагуу сүлжээ үүсгэх
  • Өөрийн сонирхолын хүрээлэлдээ холбоос нөлөөллөө тэлэх
  • Ажлын кариераа сайжруулахад ашиглах
  • Бусдад хүлээн зөвшөөрөгдөх итгэл, үнэт чанараа бүтээх
  • Блог хөтөлснөөр бичих арга барил үргэлж сайжирч байдаг
  • Хариу сэтгэгдэлээс өөрийгөө өөр өнцгөөс дүгнэх, ажиглах

Блог хөтлөх нь өөрийн үнэт өв хөрөнгө үлдээж байгаа үйл болно. Блог бол таны чухам хэн болохыг илэрхийлэх, хамгийн чухал нь чиний өвөрмөц бусдаас ялгарах онцлогыг тайл уншиж чадах түлхүүр юм. Хэрэв өөрийнхөө ирээдүйд зөв алхам хийхийг хүсвэл, бусдад өөрийгөө нээж, онцлог чадвараараа ажлын кариераа өсгөхийг хүсч байвал блог л чамд туслах болно.

Блог эхлүүлэх

Гол санаанаасаа тэс гажаад явсанд уучлаарай. Өмнөх параграфууд танд бага ч гэсэн блог хөтлөх сэтгэгдэлд тань гал нэмэх үүднээс эрээчлээ.

Хэрэв та өмнө нь блог хөтөлж байгаагүй бол, блог нээх хөтлөх техник үйл ажиллагаа тийм ч хэцүү биш. Доорх хичээлийг дагаад хийхэд 10минутад блогийн анхны хуудсаа нээх юм.


Монгол бичгээр блогдох

Кирил монголоор эсвэл англиар блог хөтлөхөд төвөггүй. Харин монгол бичгээр блог хөтлөх боломжгүй байсан үе саяхан. Chrome, Opera, Safari, Internet Explorer, Андройдын сүүлийн үйлдлийн системийн хөтчүүдэд монгол бичгээр гаргаж уншихад асуудалгүй болж байгаа, харин Firefox-ыг түлхэхээс өөр аргагүй. Учир нь босоогоор зүүнээс баруун тийш бичдэг стандарт үйлдлийг дэмжихгүй байгаад учир байна. Тэд чадахгүй биш чадна, гэхдээ хүсэхгүй байгааг нь яалтай. Хэн нэгэн "МуЗолиг"ийн тухай маргаж магад, энд би өнөө маргаашийг аргацаасан үйлдлийн тухай биш стандартын тухай л ярьж байгааг ойлгоорой. Чингээд монгол бичгийн хөгжилд монгол бичгээрээ блогдохын ач холбогдолыг ойлгож, блоггерт зориулсан бяцхан төсөл хэрэгжүүлж эхлээд удахгүй танилцуулах гэж байгаа учир оршил болгон энэ хуудсыг товшиж сууна.

Оршил болгон монгол бичгээр блог хөтлөхийг хүсэж байгаа хүн бүхэн дээрх видео хичээлийг даган блог нээн ажиллуул, монгол бичгээр бичсэн дадлага хичээлээ зураг болгон пост хий. Энэ таны анхны монгол бичгийн блог хөтлөх хичээл болог. Төсөл нээгдэхэд стандартын дагуу монгол бичгээрээ блогдоцгооё. Стандартын дагуу алив зүйлийг хийх ямар урамтайг мэдрэх болно шүү.

No comments:

Post a Comment